8o
Улаанбаатар хот
mobile menu

Эх нярай эндсэн асуудлаас хойш төрөхүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2016-03-09 08:28:00

Өнөөдөр “Мартын 8” буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Нэг талаараа баярын  өдөр ч гэсэн нөгөө талаар эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийхээ төлөө үг дуугарах өдөр. Дэлхий дахинд жил бүр 130 сая орчим эхчүүд төрж 600 000 эх энддэг энэ нь 1 минутад нэг эх эндэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхий даяар өдөрт /24 цаг/ 1 440 эх эндэж байна гэсэн судалгаа гарсан байна. Эхийн эндэгдлийг бууруулах талаар дэлхий дахинд болон бүс нутгууд, үндэсний Засгийн газрын түвшинд ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсний үр дүнд дэлхийд эхийн эндэгдэл буурч байна. Харин манай улсад эхийн эндэгдэл буурч байгаа юу.

Судалгаагаар манай улсад эхийн эндэгдэлээр нас барж байгаа эхчүүдийн ихэнхи нь нийслэл хотод байдаг гэсэн судалгаа ч байна. Хамгийн сүүлд гэхэд нийгмийг бүхэлд нь цочроосон Нийслэлийн 1 төрхөд болсон эх нярай эндэгдэл олон нийтийг эмзэглүүлээд байгаа юм.

Анхны үрээ өлгийдөхөөр Нийслэлийн  "Өргөө" амаржих газарт очсон 27 настай бүсгүй хүүхдийнхээ хамт амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Энэ хэрэг гарсанаас хойш төрөх эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдал ажиллаж байгаа талаар эмчилгээ эрхэлсэн дарга нар дуулгалаа.  Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж ахин ийм хэрэг гарахгүй гэсэн баталгаа байхгүй учраас сайдаас тушаал өгч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Нийслэлийн  "Өргөө" амаржих газарт болсон уг хэргийн араас манай сайт удаа дараа сурвалжлага бэлтгэн гаргаж байсан.

Өмнөх дугаарт Нийслэлийн "Өргөө" амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэг талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзаж албан ёсоор уучлалт гуйсан гэдгээ хэлж байсан. Харин харамсалтай нь хэрэг гарах үед ээлжинд гарч байсан эмчид байгууллагынх нь зүгээс ямар нэг арга  хэмжээ аваагүй байгаа ч мөн хэлж байсан. Ц.Мөнхцэцэг дарга хэлэхдээ  "Хариуцлагыг давхардуулдаггүй гэдэг утгаар нь шүүхийн асуудал үүссэн учраас одоогоор эмч нарт бидний зүгээс яаралтай арга хэмжээ авах боломжгүй. Яагаад гэвэл тэр хүмүүст хариуцлага тооцоод эрхийг хасдаг эрхтэй хүмүүс бид биш. Нөгөө талаар бид буруутай гээд ажлаас халлаа гэхэд. Тэр хүн ямар нэг харьяалалгүй болчихно.Шүүхийн шийдвэр гартал бид байдгаараа ажлаа хийгээд явна. Шүүхийн шийдвэр гараад буруутай нь тогтоогдвол тухайн үед арга хэмжээ тооцогдоно" гэж байсан. Хамгийн харамсалтай хэрэг гарсаны дараахан тухайн үед жижүүрт гарч байсан эмчид хариуцлага тооцон ажлаас халсан ч хэдхэн хоногийн дараа буцаад ажилдаа орсон байдаг. Талийгаачийн ар гэрээс уучлалт гуйгаад, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад л энэ хэрэг замхрах уу. 

Эмч нарын буруугаас болж, үр хүүхэд хамаатан саднаа алдлаа гэх мэдээлэл хаа сайгүй дуулдах болоод удаж байна. Энэ ч оргүй мэдээлэл биш.  Та бидний эргэн тойронд эмнэлгээр үйлчлүүлээд гомдол саналгүй ирэх хүн цөөн.Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар хэчнээн бугшсан, хүнд сурталд идэгдсэн бэ гэдгийг иргэдийн гомдлоос хэзээ ч сонсч болно. Угаас хариуцлага алдсан хүмүүст авах арга хэмжээний эцсийн цэг нь л ажлаас халах. Нэг үгээр хэлбэл, хариуцлагагүй эмчийн ажлаас халж байгаа энэ асуудал шийтгэл бус харин ч толгойг нь илээд өнгөрч байгаагаас өөрцгүй хэрэг. Манай улс энэ толгой илсэн тогтолцооноосоо салахгүй бол эрүүл мэндийн салбарт иймэрхүү төрлийн хэрэг улам бугшсаар байх нь ойлгомжтой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Eej
Хэдийгээр төрөх эмнэлгүүд ачаалал ихтэй ч гэсэн тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч, эх баригч нар аливаа зүйлд хариуцлагатай хандах хэрэгтэй гэж бодож байна. Учир нь 4 жилийн өмнө маш хүндрэлтэй төрөөд цус алдаад ухаан санаа орж гарч байхад гэрийнхэндээ хэ
2016/03/09 103.17.108.42
zochin
ervvl mendiin salbar abilgiin yyr blson bgaa sh de vzuuleh gd ochihr boon hund surtal mongo harsan emch nar bdag sh daatgal told vzvvlj bhad nairaa bwal shuu d ene doloohonogtoo bagtaagd hewtvvlen gd ichihgui held suudag emch nar bd
2016/03/09 103.17.108.42
emc nar
davhar deeltei said c eryyl mendiin salbariig cahilgajuulsan shyy
2016/03/09 103.17.108.42
duk
emch gedeg hund eh huniig alah setgel baihgui, abrah setgel baidagt bi itgedeg yagaad gevel tangarag urgusun emch hun, turiin tamga tushsen luivarchid bish
2016/03/09 103.17.108.42
Баатар
Энэ ч үнэхээр харамсалтай асуудал ч гэлээ юманд учир суманд занги гэгчээр аливаа асуудалд үндэслэлтэй баримт хэрэгтэй байхаа. Хүндрэл гарна гэдэг хэлж ирэхгүй өвчинтэй агаар нэгэн адил хувь хүн хүндрүүлчээд ирсэн үү эмч хүндрүүлсэн үү үнэн тогтооно тиймээ
2016/03/09 103.17.108.42
ЭРЧҮҮДИЙН БАЯР
ЗӨВ ШҮҮ
2016/03/08 103.17.108.42
User
za ta nar medhimu halah halahguigiin? laitai golognuud shuu
2016/03/08 103.17.108.42
112
арга хэмжээ аваачээ
2016/03/08 103.17.108.42
Отгон
Хvн алсан алуурчины эмчлэх эрхыг хасаачээ. Эмч биш алуурчин.
2016/03/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment