8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдээр хурдны морь унуулбал хариуцлага тооцно

2016-03-08 08:22:00

МХЕГ-аас ээлжит цахим шуурхай хурлаа өнөөдөр хийж, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өнгөрөгч 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсч, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах болон цаг үеийн тодорхой ажлын талаар үүрэг даалгавар өглөө.

 

Тухайлбал, саяхан МХЕГ-аас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байхыг, хэрэв насанд хүрсэн унаачид оролцсон уралдааныг зохион байгуулсан нөхцөлд унаачийн болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн.

 

Өөрөөр хэлбэл, өнгөрөгч хоёрдугаар сарын наймны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилэн баталсан.Уг жагсаалтын 03.10.2-т “Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01 хүртлэх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд морь унуулахыг хориглосон” байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
danda
danda hudlaa shaan pizda nar chadahgui baij hudlaa shaaha bolildo
2016/03/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment