8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоттой мал цасанд дарагджээ

2016-03-08 08:00:00

Энэ сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд цаг агаарын гамшигт үзэгдэл болж, 12 цагийн турш цасаар шуурчээ. Улмаар тус сумын цахилгаан, Мобикомын сүлжээ 24 цагийн турш тасарч, айлуудын хашаа, гэр, байшингийн нөмөр газарт 50 см-ээс 1 метр цас хунгарлаж, хөдөөд бууц, малын хороо цасаар хучигдаж, олон тооны мал цасанд дарагдаж хорогджээ. Түүнчлэн отроор яваад сум руугаа нүүж ирж байсан малчдын мал тарж алга болсон, адуу, үхэр шуурганд уруудсан байна. Дундговь аймгийн Онцгой байдлын дэд дарга яаралтай арга хэмжээ авч, хөдөөгийн малчдын хот, хороог цэвэрлэх тусламжийн баг гаргах зөвлөмжийг сумынхаа онцгой комисст өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment