8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногт цас орж хүйтэний эрч чангарна.

2015-11-22 11:20:00

2015 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ Ихэнх хугацаанд цас орж хүйтэн байна \  

Баруун аймгуудын нутгаар: 17-18, 21-23-нд зарим газраар, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-22 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 19,22-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.    

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-19-нд ихэнх нутгаар, 20-22-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 17,19-нд нутгийн хойд хэсгээр, 21-22-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи зарим газраар түр зуур 16м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment