8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв аймагт ШТС дээрэмдсэн хэрэг дахин гарлаа

2016-03-07 16:11:00

Төв аймгийн Аргалант сумын “Сод монгол” ШТС-д өчигдөр  жижиг цагаан автомашинтай таван залуу түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утсыг дээрэмдээд зугатаажээ. Гэмт этгээдүүдийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж автомашиныг нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд саатуулжээ. Харин гэмт хэрэг үйлдсэн залуусыг дайчлан баривчилаж шалгаж байна. Тэд 18-21 насны залуус байжээ. Өнгөрсөн 2014 онд Төв аймагт ШТС дээрэмдэхийн тулд түгээгчийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан билээ. Хэрэгтнүүд одоо хүртэл илрээгүй байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment