8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас ямар хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн бэ?

2019-05-24 11:37:30

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 5 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 464 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 37 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 414 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Эдгээр нь хэрэг бүртгэлтийн 355 хэрэг, мөрдөн байцаалтын 59 хэрэг байна.

Ямар хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн бэ?

 

  • Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг;

  • Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг;

  • Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийг;

  • Баянзүрх дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж бусдаас хахууль авсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг;

  • Төрийн банкинд ажиллаж байсан удирдах албан  тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёстой үйлдлээ хийсний хариуд 98.000 ам.доллар хахуульд авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хурц гэдэг ноцтой гэмт хэрэгтэнг яагаад сулласан бэ олон гэмт хэрэг өөрөө хийсэн албан тушаалаа хэтрүүлэн ашигладаг хүн дарамталж гүтгэж гэмт хэрэгтэн болгодог ингэж шат дараалан албан тушаал ахиж бай
2019/05/24 103.229.122.40
  • Recent
  • Most Read
  • Most Comment