27o
Улаанбаатар хот
mobile menu

Имарт “400 ажлын байр” аяныг эхлүүллээ

2019-05-26 10:23:00

Имарт хайпермаркетын 3-р салбар Имарт Хан-Уул салбар нэртэйгээр Хан-Уул дүүрэгт энэ намар нээлтээ хийх гэж байгаа тухай Скай хайпермаркет ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Жавзмаа өнгөрөгч Баасан гарагт “ТОП-100 ААН”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр дурдаж байсан билээ.

2016 онд нээлтээ хийсэн цагаас одоог хүртэл нийт 1,122 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд шинээр нээгдэж буй салбарынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор хүний нөөцөө бүрдүүлэхээр “400 ажлын байр” нэртэй нээлттэй ажлын байрны өдөрлөгийг 2 өдөр зохион байгуулахаар болжээ.

 

  • 5-р сарын 24(Пү)-ний өдөр 11:00~19:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг Жуковын талбайд
  • 5-р сарын 25(Ба)-ны өдөр 11:00~19:00 цагийн хооронд Хан-Уул дүүрэг 19-р хорооллын автобусны буудлын арын Зэс хөшөөтэй талбайд

 

Өдөрлөгт оролцож амжаагүй ажил горилогчдын анкетыг ажлын өдрүүдэд 09:00~18:00 цагийн хооронд бүх салбарууд дээрээ хүлээн авч байна.

 

  1. Төв оффис : 9090-4145, 9111-3577
  2. Чингис салбар : 9006-5880
  3. Хороолол салбар : 8904-1003
  4. Хан-Уул салбар : 8002-4499

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 122