8o
Улаанбаатар хот
mobile menu

Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ

2016-03-07 14:13:00

Гадаад харилцааны яам Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Учир нь Тайландын Вант Улсын “Бангкок Пост” цахим хуудсанд өнгөрсөн бямба гаригт “1 dead, 3 held in botched gun shop robbery“ гарчигтай мэдээнд Бангкок хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүд МУ-ын иргэд байсан хэмээн мэдээлсэн.  Тэгвэл дээрх мэдээлэл  ташаа болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь МУ-ын иргэд биш болохыг нотолсон мэдээг Монгол улсаас ТВУ-д суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн байна. Тиймээс энэ хэргийг монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Үнэн шүү. Монголчууд өмд гутал хулгайлах хэмжээнд л бий. Уг нь эрүүжсэн мафи байх ёстой. харамсалтай нь эдийн засгийн мафи хөгжөөд байдаг.
2016/03/07 103.17.108.42
хальтхан гангарваа
монголчууд зэвсгийн дэлгүүр дээрэмдэх хэмжээний байж чадахгүйээ.зүгээр жижиг сажиг юм хулгайлах,гар утас ,хувцас хунар дэлгүүрээс хусах,эсвэл нутаг нэгтнээ дээрэлхэж юмыг нь булаах,нутаг нэгтнээ өөрөөс нь илүү баяжчихвал цагдаа юмуу эсвэл харийн дээрэмчдэ
2016/03/07 103.17.108.42
Dash
Bidend medegdeh yahavee. Ter hudal medeelel delhii dayar tsatssaj mongol hunii ner hundiig unagaasan tsaad uls, medeelliin baiguullagiig ni alban esnii zalruulga hiihiig shaard!
2016/03/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment