8o
Улаанбаатар хот
mobile menu

Яармагийн гүүрний хөдөлгөөнийг хаасан тул Чингисийн өргөн чөлөөгөөр зорчино уу

2019-05-21 13:09:36

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байгаа. Авто замын өнгөн хучилтын ажлыг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлж, тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаасан билээ.

Тус ажил тавдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд замыг хэсэгчлэн хаах бүрэн хуваарийг өмнө нь танилцуулсан билээ.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Уулын зам Хийморь хотхоноос баруун чиглэлд Яармагийн гүүр хүртэлх замыг түр хугацаагаар хаасан тул Чингисийн өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцоорой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ахмад .СХД
Зөв зүйтэй ,хүчитгэж бэхжүүлэх хэрэгтэй ,"НАРАНГИЙН гүүр " -шиг дахин нэг гүүрийг "ХАР ХОРИН" захын баруун талаар төмөр зам дээгүүр давуулж гаргавал мөнч их авто хөдөлгөөн сийрэгжинэ дээ та минь
2019/05/21 202.9.42.30
  • Recent
  • Most Read
  • Most Comment