8o
Улаанбаатар хот
mobile menu

Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ

2019-05-17 15:30:00

НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг баталсан. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй аж.  

Хашаа хайс барих ашиглах буулгах журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Их тойруу доторхи II, V, VIII, IX блок буюу Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, Баянзүрх дүүргийн 1, 3, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 319 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын  хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гарган боловсруулалт хийгдэж байна.

Мөн Улаанбаатар хотын Бага тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай 43 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайс, хаалт,  түр хашааны судалгааг гаргажээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт дээрх журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хашаа, хайс барих хүсэлтийн маягт, хашаа, хайсны даалгавар, Хашаа, хайс, түр хашаа, амьд хайсны тохижилтын загвар зургийг боловсруулж батлуулах ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хашаа, хайс барих  хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ЗѲВ ШҮҮ САЙХАН АЖИЛ БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА БАЙШИН БОЛГОНЫГ ТОЙРУУЛААД ТѲМѲР ХАЙС БАРИХ ЮМ ЯМАР ОРОСЫН ОРШУУЛГЫН ГАЗАР БИШ ДЭЭ АМЬД МОД ТАРИХ ЭСВЭЛ НАМХАН ХҮН ЯВАХ МАШИН ДАВАХГҮЙ ХАШЛАГА ХИЙЖ БОЛОХ ЮМ
2019/05/18 64.119.26.123
Оюундарь
Төмөр замын удирдах газрын урдах халуун тогооны явган хүний зам байхгүй машины зогсоол болсон
2019/05/17 202.179.26.212
Чд,6- р хороо
Басархан цэцэрлэгийн хашааг татуулж автобусны буудал явдаг явган хүний замыг нээж өгөөрэй,хаагаад олон жил болж байна
2019/05/17 182.160.0.182
зочин
Метротоллын урд талын автомашины зогсоолыг буулгаж явган хүний зам гаргаарай. Явган явахад үнэхээр хүндрэлтэй байдаг шүү
2019/05/17 45.56.71.43