8o
Улаанбаатар хот
mobile menu

Никель Ганбааг цагдан хорьжээ

2019-05-15 13:23:58

“UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумын "Никель" Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаад өчигдөр баривчилж Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон учраас ийнхүү цагдан хорьжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид түүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр гэрээс нь баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Дашнямыг 10 хоног саатуулан шалгах аж.

Түүнд холбогдох хэргийг сануулбал, гуравдугаар сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приүс маркийн автомашинтай явж байхад нь хоёр хүний хамтаар саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment