8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт 222 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

2019-05-15 11:30:00

Төрийн албаны зөвлөл иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хянан, шийдвэрлэх ажлын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс, тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд нийт 288 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ. Үүнээс 222 өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэж, 66 нь гомдол, маргааныг хянан шалгах хуулийн хугацаа дуусаагүй үргэлжилж байгаа тул хянан шалгагдаж байна.

Иргэдээс ирсэн өргөдөл гомдол буцаагдах тохиолдол  нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу стандартын шаардлагад нийцээгүй эс бөгөөс Төрийн албаны зөвлөлд хамааралгүй асуудал буюу хүний нөөцөөс өөр чиглэлийн асуудал тусгагдсан тохиолдолд буцаагддаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл