8o
Улаанбаатар хот
mobile menu

“Зорчигч тээвэр гурав”-ын бүх автобус камертай болжээ

2019-05-21 15:07:00

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснууддаа хяналтын камер суурилуулжээ.  Том оврын автобусанд дөрөв, дунд оврын автобусанд гурван камер байршуулсан бөгөөд эдгээр камерын тусламжтайгаар иргэд аюулгүй орчинд зорчих боломж нэмэгдэж байна. Камерын хувьд чанарын шаардлага хангажээ. 

Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа "Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлыг эхлүүлээд байна.Бид өнгөрсөн гурван сард нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажлуулах,  халаасны хулгайн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох зорилготойгоор “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг  зохион байгуулсан. Энэ ажлын эхлэл болж өнөөдөр "Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа камержуулсан юм. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх, цаашлаад нийслэлийн бүх автобусыг камержуулж, онлайнд холбох нь бидний нэг зорилго." хэмээн ярилаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment