23o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан энэ сарын 30-нд болно

2019-05-15 09:20:00

Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх тухай тогтоол гаргалаа.

Эл хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсон тул энэ сард багтаан нэгдсэн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэн хүргүүлэх шаардлагатайг Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулга хийх үеэрээ онцолсон юм.

Мөн зарим шашны байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлолоо. Ээлжит XXV хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахыг та дэмжиж байна уу

Нийт санал өгсөн: 94