8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Галя: 10 жил нүүрс зарж байгаа ч Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр удаа шагнагдсан хүн

2016-03-08 07:39:00

Явган  нэг нь  машинтай, машинтай нэг нь онгоцтой болохыг мөрөөддөг хүмүүний шунал төгсөшгүй. Зовлонгийн дундаас жаргалыг шүүрдэж,  жаргалдаа ташуурч зовлонд унадаг нь хүний амьдралын эрээнтэй бараантайг илтгэнэ. Хөрөнгөтэй нэгэнтэй суучихвал, хөлжиж баяжаад ирчихвэл ч сайхан амьдарна даа гэсэн зэрэглээ  зүүд шиг хоосон бодол, гартаа ганц төгрөггүй, өвлөн авах хөрөнгөгүй яаж сайхан амьдрах юм бэ “Саятан хүн” л сайхан амьдардаг гэсэн ахархан бодлыг эвдэн өөрийн хүчээр сайхан амьдарч болдогыг сануулсан эрхэм хүнийг энэ удаад “Амьдрал сайхан” буландаа урилаа. Нар уулын  цаанаас мандахтай  зэрэгцээд  одод тэнгэрт түгэх  хүртэл 7 буудлын автобусны буудал дээр өглөө өдөргүй түлээ нүүрс худалдан зогсох цаст буурал уул шиг урт цагаан сахалтай, энэ өвөөг ойр хавийхан нь андахгүй.  

Говь-Алтай аймгийн харъяат Санжсүрэнгийн Галя хэмээх энэ хүн өдгөө 73 насыг зооглож байна. 14 настайгаасаа эхлээд л ажиллаж хөдөлмөрлөж, ажлын  үр шимийг амсаж мэдэрсэн ёстой л ясны хөдөлмөрч нэгэн гэж хэлж болмоор. С.Галя гуайд багтаж ядсан их баялаг, эд хөрөнгө байгаагүй ч ажлыг голдоггүй зүгээр суудаггүй хөдөлмөрч зан нь сайхан амьдралд хүргэжээ. Өнөөдөр түүний гарын арван хуруу шиг арван сайхан хүүхдүүд нь гадаад, дотоодод хүнээс дутахааргүй амьдарч байна. Аливаа зүйлийг зүрх сэтгэлд нь нэвтрэлгүй гаднаас нь хараад дүгнэж болдоггүй гэдэг. С.Галя гуай хоногийн хоолоор дутагдаж гачигдсандаа энд зогсдоггүй. Харин зүгээр сууж чаддаггүй угийн хөдөлмөрч зан нь ийнхүү ажиллаж хөдөлмөрлөхөд  хүргэжээ.

- Та эхээсээ  хэдүүлээ вэ? Улаанбаатарын уугуул иргэн үү?

- Тиймээ. Намайг нэг настай байхад манайх Говь-Алтай аймгаас нүүж ирсэн юм гэдэг. Эхээсээ  тавуулаа байлаа.  Одоо ч ганцаараа үлдэж. Хөдөлгөөн сайтай болохоороо бие сайтай байдаг юм шиг байна.

- Та  эхнэрээ танилцуулаач хэдэн хүүхэдтэй вэ?

- Манай эхнэрийг  Р.Батсүх гэдэг. Бид хоёр 1964 онд оройн сургуульд сурдаг байхдаа  танилцсан. Одоо 5 охин 4 бандитай.  Эгчийн нэг охинтой нийлээд 10 хүүхдийг өсгөж хүмүүжүүллээ. Одоо манай хүүхдүүдийн хоёр нь Чех, Англи улсад амьдардаг.  Ер нь бүгдээрээ л гадаадад амьдарч байгаад ирсэн.

- Та энд түлээ нүүрс зараад хэр удаж байна?

- Одоо 10 жил болж байна. Тэтгэвэрт гарсныхаа дараа л зарж эхэлсэн. Ах нь насаараа л барилгад ажилласан. Барилгын материал зөөдөг жолоочоос эхлээд бүх ажлыг нь хийж явлаа. Улсад 47 жил ажилласан. Оросын элчингээс 3 өрөө  байраар шагнуулж, Оросын 9, 10-р одонгийн авч байлаа. Мөн Монголын 4,5-н гавшгайч,  Алтан гадас одон, Хөдөлмөрийн  хүндэт медалиар 2 удаа шагнагдаж,  бааз байгууллагын 7-8 удаагийн аварга болж байсан. Барилгын салбарт хийгээгүй ажил байхгүй. Сийлбэр, төмрөөр олон зүйл хийнэ. Эгчдээ хүртэл тусалж үүдэн хуаран дээлний хээг нийлүүлж эсгэж өгч шилбэ зангиддаг байлаа.

- Төр улсдаа хөдөлмөрөө их үнэлүүлж байжээ. Энд зогсоод хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж байна?

- Нэг машин нүүрсийг 250-300 мянган төгрөгөөр авдаг. Шалихгүй ээ нэг машинаас 30-40 мянган төгрөг л унадаг  юм. Нэг машин нүүрс 3-4 хонож байж зарагддаг. Шуудай нүүрсийг 1500, түлээг 3000-4000 төгрөгөөр зардаг. Түлээнээс шуудай тутамд 500 төгрөг л унадаг даа. Амар ажил гэж хаана байхав. Нүүрс түлээ зарах хэцүү ажил л даа. Өвлийн хүйтэнд даарч хөрөх, зундаа олон машины тоос шороонд булуулах гээд асуудал бий. Монголчууд замаа цэвэрлэдэг л гэж ярьдаг болохоос яг цэвэрлэдэг орон биш шүү дээ. Европын орнуудын зам бол шил толь мэт. Соёлтой орнуудын хажууд замаа яаж цэвэрлэдэгийг хүнд хэлэхэд ичмээр. Өвөө нь хүүхдүүдийн урилгаар  Чех, Польш, Австрали, Герман зэрэг олон орнуудад  очиж байсан.

- Таны үе бол тэтгэврээ аваад л гэртээ сууж байх нас. Хүүхдүүд тань энд зогсохыг дургүйцдэг уу?

- Тэтгэврээ аваад л хийх юмгүй болчихсон архи, тамхи хэрэглээд л явж байдаг хүн зөндөө л байдаг. Ах нь зүгээр суух дүргүй ээ. Нүүрс түлээ зарахад түнтийтлээ их баяжаад байхгүй ч гэсэн адаглаад өөрийнхөө хэрэглээний 2-3 машин нүүрсээ үнэгүй хэрэглэчихнэ шүү дээ. Сая гаран төгрөгийн нүүрсийг хэн зүгээр өгөх юм бэ. Мөн надад тусладаг нэг оюутан охин бий. Хар элгийн ч гэлээ  сэргэлэн цовоо  хөөрхөн охиныг  хөлийг нь дөрөөнд хүргээд сургуулийг нь төгсөгчихвөл насны эцэст нэг хүнд буян болох юм болов уу даа гэж бодох юм. Одоо ШУТИС-ийн гурав дугаар курст сурдаг. Хичээлдээ гурав хоног яваад над дээр ирж 4 өдөр ажилладаг юм. Их сэргэлэн.  Ээж дүүтэйгээ амьдардаг. Энэ жил надтай цуг ажиллаад сургалтынхаа 2 сая 600 орчим мянган төгрөгөө хийсэн. Болоо шдээБид хөдөлмөрлөх гэж байгаа хойч үеэ дэмжих хэрэгтэй. Одоо үед гадаа шороотой гудманд суугаад нүүрс зараад сургалтынхаа төлбөрийг хийж  байгаа  охин хүүхэд цөөхөн.

- Таны ажлын гараа анх хаанаас эхэлж байв?

- Би ер нь зүгээр суудаггүй хүн л дээ. 14 настайдаа  тракторын жолооч хийж эхэлсэн. Монголын анхны механик Очирхуяг ахыгаа дагаж Дарханд  ажиллаж байгаад нийслэлд ирж  Хөдөө аж ахуйн машинт станцад  2 жил, Барилгын машин механизмын баазад 15 жил ажилласан. Барилгын бүхий л зүйлийг өөрөө хийж сурсан минь Техник туслалцааны үйлдвэр барилгын тресстэд ажилласантай холбоотой.

- Таны амьдралдаа баримталдаг зарчим юу байв? Өнөөгийн нийгэмд олон хүүхдийг сургууль төгсгөөд, гадаадад явуулахад их хэцүү болсон цаг үе шүү дээ?

- Ах нь энэ насандаа архи, тамхи хэрэглэж байсангүй. Энэ маань ч гэр бүл хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлж хүүхдүүд  маань уужуу тайван, архи тамхи хэрэглэдэггүй болж хүмүүжсэн. Мөнгөнд зарцуулах хорт зуршилгүй хүн хэдэн төгрөг олдохоор л нэг шуудай цемент, хоёр тоосго авахаа л бодно. Ер нь бол хүүхдүүдээ мөнгөнд их тооцоотой сургасан. Хүү маань зургаан буудалд жижигхээн хаус бариад орчихсон. Бас нэг хүү маань лагерт байшинтай.  Мөн энд  долоон буудалд нэг хүү маань  хоёр давхар үйлчилгээний төв ажиллуулдаг. Бусад нь орон сууцанд амьдардаг. Хүүхдүүд маань их тооцоотой, дэмий юманд мөнгөө үрэхгүй.Машин байсан ч унахгүй.  Хөдөлвөл л машин бензин тос болдог шүү дээ. Манай хүүхдүүд машинтай, би ч машинтай. Гэсэн ч чухал шаардлаггүй л бол машинаа унадаггүй. Манай монголчууд их хөөрүү тооцоогүй хүмүүс гэж боддог. Мөнгө  олно гээд машинаараа өдөржин тэнэж орой ирнэ. Эдийн засгийн хохиролтой шүү дээ. Европчууд л гэхэд хэдэн мянган машинтай ч  шаардлагаггүй  л бол  унахгүй шдээ.  Монголчууд машин унаад тэнэж байгаа нь эдийн засагт их нөлөөлнө. Өөрсдөө нефт үйлдвэрлэдэггүй орон мөртлөө воганаар тээж ирсэнээ өдөр шөнөгүй үрчихээд байхад яах юм бэ. Гадаадын  баян орнуудын амьдралын хэв маягаас суралцах хэрэгтэй. Саятан хүн нь дугуйгаа унаад ажилдаа явдаг.  Тийм л хөөрөлгүй шуналгүй хүмүүжилтэй хүмүүс байдаг. Ер нь тэгээд монголчууд эдийн хойноос хөөцөлддөг болжээ. Энэ маш буруу. Хөдөө гадаагүй л эд эдлэлээрээ уралдах болж. Чадалгүй оюутан хүртэл монет зүүж үнэтэй хувцас өмсөхийг боддог болж. Нөгөө “Адууныхаа хэрээр исгэрч хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үг байдаг даа .

Ийнхүү бид хоёрыг ярилцаж байх зуур нүүрс авахаар худалдан авагч ирлээ. С.Галя гуай ч цэл залуухан хүн шиг босон харайж шуудайтай нүүрснээсээ түүнд өглөө. Том шуудайтай нүүрс нь хүнд юм  байна шүү, таныг настай болохоор хүмүүс ихэвчлэн өөрсдөө машин руугаа хийчихдэг үү гэж асуухад “Үнэтэй машинтай сигналдаад зогсчихдог хүн байхад, өвөө та яах юм бэ гээд бууж ирээд өөрөө өргөөд аччихдаг ч хүн бий” хэмээв.  Яриагаа ийн үргэлжүүлэв.

- Өнөөдөр бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус олширч гэж ярих юм. Та юу гэж бодож байна?

- Ер нь бид их амин хувиа хичээсэн нийгэмд амьдарч байна. Залуус нь ахмадаа хүндэлдэггүй, ахмад нь залуустаа сургадаггүй. Өвөө нь ч энэ хавиар архи ууж гуйвж дайвсан нэгнийг өөрийн хүүхэд шиг л загначихдаг юм. Эндэхийн залуучууд надаас их айдаг бололтой. Өвгөн хүн ажил хийгээд явж байхад ичдэг байлгүй дээ. Залуучууд хамгийн гол нь хүний сайн үйлдлийг дуурайж бусдыг нь орхимоор байна. Мөн чанартай чанаргүй олон их дээд сургуулиас илүү мэргэжлийн сургууль буюу ТЕМС чухал гэж боддог юм. Их сургууль залууст диплом өвөртөлчихвөл ч ширээний ард суудаг дарга болно  гэсэн ойлголт төрүүлчихээд байна. Арав гаруй сая төгрөгөөр 4 жил сурсан залуус ажил голоод үйлчилгээний ажил хийхгүй  байна шүү дээ.

- Хоёулаа яриагаа улс төр лүү жаахан хазайлгая. Төрийн түшээд улс орныг  хэр удирдаж байна гэж бодож байна ?

- Эд нар их л ухаан зарж амьдрах ёстой. Гэтэл иргэдийгээ буруу зүйл рүү залуурдаад байгаа юм болов уу гэж боддог. Иргэдийн амьдралд хэрэгтэй зүйл хийхээсээ илүү энэ ч уул, тэр ч уулыг тахина, бооцоо өндөр морин уралдаан зохион байгуулна гээд хүний нялх үрийг өвлийн хүйтэнд уралдуулаад зугаа цэнгэл баяр наадамд их мөнгө зарцуулах болж. Анхны ерөнхийлөгч П.Очирбат дээлээ мялаагаад баян түмний нефт гарлаа, монголчууд баяжина гэж байсан. Монголдоо ч нефтээ үйлдвэрлээгүй хятад руу бүгдийг өгчихсөн шүү дээ. Өөрөө геологийн инженер хүн байж ямар бодлогогүй алхам хийсэн гэж санана. УИХ-д есхөн хүн болгоод байсан. Гэтэл одоо 76 хүн  20 жилийн дотор Монголыг тарсан юм шиг болгоод хаячихлаа. Хэдэн өндөр барилгаа хөгжиж байна гэж ярьвал эндүүрэл. Бид байшинг өмсөх үү, нураагаад идэх үү. Төрийн цагдаа хүртэл гишүүдийн сонголт, тааллаар ажиллаж байгаа болохоор үг хэлэх эрхгүй болчихож. Хүн алчихвал хэдэн төгрөгөөр л шийдчихэж болно гэсэн ойлголттой болсон цаг үед амьдарч байна. Архи, тамхи худалдааны бизнесээ томчууд дэмжээд эдийн засагт нөлөөлж байна гэж ярьж  байна. Бид залуусаа архин далайд живүүлэхээсээ илүү хувцас, барилгын материал гээд маш олон жижиг үйлдвэрүүдийг байгуулж  дотоодоо хангах хэрэгтэй. Бид өөрсдөө бүтээж байгаа зүйл ховор байна. Монголд нефтийн үйлдвэр, төмрийн үйлдвэр, хүдрийн үйлдвэр байгуулах боломжтой. Бид дэлхийн хөгжлийг харах хэрэгтэй.  Ганцхан нефтээс өөр зүйлгүй Дубай,  Арабын орнууд яаж хөгжиж байна вэ. Монгол баялаг ихтэй гуравхан сая иргэдээ сайхан амьдруулах хэмжээний баялаг бидэнд хангалттай бий. Хажуугаар нь  энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүмүүсийг буруу зүйл рүү  их татаж байна. Хэн ямар эд эдлэл хэрэглэж байгааг их бичиж байгаа нь хүнийг шуналд хөтөлж буруу зүйл сурталчилж байна гэж боддог.

Ийнхүү яриандаа хөглөгдсөөр галаа түлэхээ мартсан С.Галя гуай “Өө тосоор урс” гал маань аль хэдийнээ унтарчихаж даараагүй биздээ охин минь” хэмээн яаран босч жижигхэн зуухандаа түлээ хэдийг нэмэх зуураа “Өвөө нь энэ футекийг энэ жил л барьсан юм. Өмнөх жилүүдэд гадаа зогсдог байлаа” гэв. Олсон жоохон мөнгөө бага гэлтгүй хураавал их зүйлийг бүтээж болдог юм аа гэж ярих нь хөдөлмөрийн үр шимийг мэддэгийг илтгэх мэт. С.Галя гуайтай ярилцаж байхдаа “Үнэхээр ч залуус бид ажлыг голж мөнгийг чамладаг нь их юм уу даа”  гэсэн бодол сэтгүүлч надад төрж байлаа. Улсдаа хөдөлмөрөө өргөчихсөн, үрсээ дөрөөнд хүргэчихсэн  намба  гаргаж налайн суух насандаа ч өөрийгөө цэл залуу мэтээр төсөөлж амьдрал  сайхаан өвөөд нь их зүйлийг бүтээх хүсэл тэмүүлэл байна хэмээн ярьж суух энэ буурайгаас амьдралын эрч хүч, бас их ухаарлыг мэдэрч суулаа   Үнэхээр ч төрийн түшээд түмэн олноо залуурдаж чадахгүй энэ нийгэмд төрсөн 10  үрээсээ гадна хүний үрийг тэжээгээд явж байгаа энэ буурайг биширмээр. Бид их мэргэдийг хайж орчлонг тэмтрэн бидэрдэг ч дэргэд суугаа намхан буурал өвгөдөөс дэлхийг босгох их ухаан гардагыг  анзаарахгүй л яваа шүү дээ.   Үлгэр жишээ авч үгийг нь сонсож баймаар уул  шиг сайхан түшигтай цал буурал ахмадуудаа цас нь  хэзээ ч хайлахгүй мөнх сарьдаг шиг эндүүрэлгүйгээр мөнхийн ус шиг сургаалийг нь үргэлж сонсож байхсан даа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bata
uvuutei holbogdoj boloh uu.holbogdoh utas bn uu
2016/03/15 103.17.108.42
иргэн
Сайхан л нийтлэл болсон байна. Манайхан сайн дотроос саарыг нь л олж харах юм.Хамгийн гол нь сэтгүүлч энэ нийтлэлээрээ юуг илэрхийлэх гээд байгааг нь олж өөртөө ганц ухаарлыг ч болтугай олж хар л даа хүмүүсээ. Дандаа л хийж байгаа нэгнээ шүүмжлэлтэй ханд
2016/03/08 103.17.108.42
Иргэн
Энэ мундаг хогшноор 76 д лекц хийлгэвэл тэд хар онго нууд нуд нь гийдэг болов уу, сэтгуулчид амжилт, ардын дундаас арвин их ухаан ундарна
2016/03/08 103.17.108.42
Irgen
Ah ni surgaj duu ni sonsdog gdg ug gui e mon saihan sonsogdloo, martagdjee uneheer
2016/03/08 103.17.108.42
bi bi
Ene huniig medhiin bnaa. Yostoi mundag hun dee. Bi baingiin uilchiluulegch ni bnoo kk.
2016/03/08 103.17.108.42
zz
ugaasaa ene turd baigaa huurnuud ulsaa hugjuuleh sonirholgui yum bishuu olon zaluuchuud gadaad orond har ajil hiij bna gants neg surguuli tugssun ni butsaj ochihgui mongoliig ingeed ulun zelmen utaatai hulgaitai bailgah sonirholtoi baiha ene jil songoltoo
2016/03/08 103.17.108.42
jack
Zarim zuiluud ni yag l minii bodol harin zarim zuiluud nj bhur surgamj bolloo edeer bie ee chimeedch yaah bilee. Mongokxhuudiin hamgiiin sn chadah zuil shuumjleh setguulch hun zaluus bidnart yuug ilerhiilj oilguilah geed bgaa tsegiig olj harahgui ugiin al
2016/03/08 103.17.108.42
Irgen
Uvuu yostoi 1 golii ni olj hellee. Heden helee hazsan miss,odontsruudaas yariltslaga avahaar iimerhuu humuustei yariltssan ni hamaagui uguujtei! uvuu urt nasalj udaan jargaarai
2016/03/08 103.17.108.42
Boon aldaa, futek ch geh shig. Yaj ooriigoo setguulch gej bichvee?
2016/03/07 103.17.108.42
Thanks
Олон юм бодогдуулж ухааруулахаар сайхан ярилцлага болсон байна.
2016/03/07 103.17.108.42
Ээлжит сайхан ярилцлага байна :)
2016/03/07 103.17.108.42
Mongol ulsiin irgen
Minii bodloor saihan yriltslaga boljeee
2016/03/07 103.17.108.42
Монгол иргэний дуу хоолой
Монгол улсын төрийн бодлого буруу байгааг ард түмэн нь хэн хэнгүй шүүмжлээд эхэлж байгааг энэ хүнээр жишээ авч болох юм. Бүх асуудлыг зөвхөн нам улс төрөөр шийдвэрлэдэг буруу тогтолцоо би болж тэр нам нь төрийн дээр бодлогоо тавиад ирхээр улс орноо зарж,
2016/03/07 103.17.108.42
Монгол иргэний дуу хоолой
Монгол улсын төрийн бодлого буруу байгааг ард түмэн нь хэн хэнгүй шүүмжлээд эхэлж байгааг энэ хүнээр жишээ авч болох юм. Бүх асуудлыг зөвхөн нам улс төрөөр шийдвэрлэдэг буруу тогтолцоо би болж тэр нам нь төрийн дээр бодлогоо тавиад ирхээр улс орноо зарж,
2016/03/07 103.17.108.42
10 jil nyyrs zaraad amidral saijirdaggyi bahi baidgaaraa.Yls oron hugjihgyi l byanadaa.
2016/03/07 103.17.108.42
10 jil nyyrs zaraad amidral saijirdaggyi bahi baidgaaraa.Yls oron hugjihgyi l byanadaa.
2016/03/07 103.17.108.42
ажилтай арчаатай өвгөн байна харин сэтгүүлч миний дүү дүрмээ мүрэм сайн үз монгол хэл чинь авах юм алга фүтк нтр гэнүү ичмээр юм
2016/03/07 103.17.108.42
Амар
Ахмад настан танд болон танай гэр бүлд амжилт хүсье, Монгол хүний голч ноён нуруу энэ л байх
2016/03/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment