23o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ

2019-05-14 14:04:01

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн тахал буюу гахайн халдварт өвчинг тус улсад нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэнийг 10 сая хүртэлх вонноор торгох, хилээр нэвтрэх болон дахин ирэх эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

БНСУ-ын Хилийн боомтын амьтан, ургамлын хорио цээрийн хяналтын албанаас БНХАУ, Вьетнам, Монгол Улсаас ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгахаа мэдэгдэж байгаа тул иргэд та бүхэн амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байхыг хатуу анхааруулж байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахыг та дэмжиж байна уу

Нийт санал өгсөн: 94