8o
Улаанбаатар хот
mobile menu

Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлжээ

2019-05-14 13:36:19

Нийслэлийн хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-д заасны дагуу 17,202 татвар төлөгч иргэн 16 тэрбум 667 сая төгрөгийн татварын чөлөөлөлт эдэлж, 12,515 татвар төлөгч иргэн хуулийн 24.6 болон 24.7 заалтаар 4 тэрбум 104 сая төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдлаа.

2018 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар баталгаажсан 29,717 татвар төлөгч иргэний 20 тэрбум 771 сая төгрөгийн буцаан олголтыг Нийслэлийн төрийн сангаас Арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн дансанд олгоод байна гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг билээ.

Хуульд: 

  • Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.
  • Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ гэж заасан байдаг.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл