8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумьяабазар: Би Ерөнхийлөгчтэй айлчлалаар хамт яваагүй. Энэ асуудлыг шүүхэд өг гэж хэлсэн

2019-05-14 12:31:00

УУХҮЯ-наас  "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлаа ѳнѳѳдѳр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, "Эрдэнэс Монгол" компанийн захирал П.Ганхүү. "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт  нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө. Мэдээллийн дараа УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар  сэтгүүлчдийн асуултанд  хариулт өглөө.

 -Энэ сарын 15-аас түүхий нүүрсийг хот руу оруулж ирэхийг хорьсон. Хориотой холбогдуулан ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Тавантолгой түлш 125 мянган тонн түүхий эдийг хот руу оруулж ирсэн байгаа. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтмол явж байна. Нийтдээ 85 сая тонн орчим боловсруулсан түлш үйлдвэрлэсэн байгаа. Цэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, нийт 107 цэг ажиллаж байгаа. Цаашид энэ тоог нэмнэ. 

 -Засгийн газрын нэг сайд нь гаднаас 10 сая ам.долларын хахууль авсан тухай дуулиан дэгдээд байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

 -Ийм зүйл огт байхгүй.Би 2006 онд ард түмнийхээ итгэл сэтгэлээр аварга болоод, цол хүртэж байсан.  Энэ сайхан ард түмнийхээ итгэл, сэтгэл удам судраа хадгалж явна. Сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гарч байна.  Нэр ашиглаж, нүүрс баяжуулах үйлдвэртэй болсон, 100 машинаар нүүрс тээвэрлэж байна гэхчлэн ярьж, бичиж гүжирдэж байгаа зүйл байна. Ярьсан хүмүүсийг шүүхэд дуудна. Ямар үндэслэлээр ингэж ярьсан юм бэ. Би Ерөнхийлөгчтэй айлчлалаар хамт яваагүй. Энэ асуудлыг шүүхэд өг гэж хэлсэн. 

-Оюутолгойтой холбоотой гэрээний асуудал сүүлийн үед яригдаад байгаа. Энэ асуудалд хариулт өгнө үү?

-Шаардлагатай бол гэрээг засварлана. Харин цуцлах асуудал байхгүй. Энэ гэрээг цуцлах нь дотоодын эдийн засгийг хөмрөх хийгээд гаднын хөрөнгө оруулагчдыг хөөх эрсдэлтэй. Өнөөдөр Оюутолгойд байнгын 17 мянган хүн ажиллаж байна. Шууд болон шууд бус 45 мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг. Мөн 700 гаруй аж ахуйн нэгж энэ төсөл дээр байдаг. Тэгэхээр гэрээг цуцлах гэдэг юм ярихгүй баймаар байна. Харин энэ төсөлд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Далд уурхайн ажлыг эхлүүлэх ёстой. Оюутолгойн гэрээгээр дамжуулж ажлын байраа хамгаалахын сацуу олон улсын түвшинд улсын нэрийг хамгаалах хэрэгтэй. Ийм байр суурь илэрхийллээ гээд өмнөх Засгийн газрын хийсэн гэрээг зөвтгөж байгаа юм биш. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ бѳх л 10 сая долларын асуудалд маш сэжигтэй шүү.
2019/06/07 202.179.31.62
ард
Зүгээр л зайл
2019/05/15 202.126.88.42
Гэнэнпил
Ард түмний итгэл сэтгэлээр аврага болсон гэж юугаа дэмийрээд байнаа. Чи өөрийнхөө хүч чадал, бяр тэнхээгээр болсон шүү дээ. Бөхчүүд ингээд л мангартаад боловсрол муутайгаа илчлээд байх юм
2019/05/15 123.126.24.150
зочин
Энэ бѳкийг сольж эрс шийдэмгий мэдлэгтэй хүнээр сольмоор байна.Хурц гуайг л яаралтай томилчихмоор байх юмдаа.
2019/05/14 202.179.31.76