8o
Улаанбаатар хот
mobile menu

Зочид буудлын өрөөнд гоо сайхны тарилга тарьж байжээ

2019-05-13 11:29:04

Зочид буудлын өрөө болон айлын гэрт гоо сайхны тариа хийж байгаа тухай иргэнээс гомдол ирүүлсэн байна. Уг гомдлын дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд нэр бүхий хоёр иргэн зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу айлын гэрт эмчилгээний гоо сайхны /PRP, ботокс, филлер/ үйл ажиллагааг мэргэжлийн гоо заслын эмчийн лиценз, зөвшөөрөл, ямар нэгэн бичиг баримтгүйгээр явуулж, хүний нүүрэнд тарилга хийж байсан зөрчил илэрчээ.

Эдгээр иргэд өөрсдийгөө мэргэжлийн хяналтын байцаагч гэсэн бөгөөд хяналт шалгалтаар очсон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй байна. Мөн шалгалтын явцад хууль, дүрэм, стандартын дагуу шаардлага тавихад илэрсэн зөрчил, дутагдлыг байх ёстой зүйл мэт эсэргүүцэн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг үг хэлээр доромжилж, цахим сүлжээнд худал мэдээлэл нийтэлсэн байна.

Иймд, Мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ, тарилгыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй эмч гүйцэтгэдэг бөгөөд энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хандаж өөрийн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment