Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номундарь "Urelee Bayaraa" фэйсбүүк хаягаар дамжуулан нэгэн ноцтой шууд бичлэг хийсэн байдаг. Тодруулбал, Сайд, УИХ-ын гишүүн асан, "Бридж" группийн ерөнхийлөгч Д.Ганхуягийн охин Г.Номундарь уг бичлэгээрээ УИХ-ын гишүүд болон Монголын толгой компаниуд болон томоохон бизнесменүүдийн хүүхдүүдийн хүчин, хар тамхитай холбоотой ноцтой мэдээллийг ил болгосон юм. Эдгээр компаниудын захирлын хүүхдүүд Г.Номуундарийн ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн согтоож , 16 насны төрсөн өдрөөр нь буюу 2015 оны зургадугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах н.Мөнхцацралтын гэрт ээлжлэн хүчирхийлсэн тухай ярьсан байдаг.Түүнчлэн Г.Номундарь бичлэг хийх үеэрээ Мөнхцацралт, Чингүүн, Чинзориг, Амартүвшин, Батзориг, Тэнгис, Тэргэл, Ивээлт, Хасбаатар гэх хүмүүсийн нэр дурдагддаг бөгөөд тэд хүчирхийлэл үйлдсэн газарт хамт байсан талаар ярьсан юм. Гэтэл тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж Г.Номундарийн хүчиндүүлсэн гэх хэрэг нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд хаажээ.
“Бридж” Д.Ганхуягийн охин Номуундарийг хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ
2019-05-13 09:10:30