Хан-Уул дүүрэгт байрлах “Бургер кинг” сүлжээ ресторанаар энэ сарын 7-нд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авсан талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Энэ сарын 7-ны өдөр тус хоолны газраар үйлчлүүлсэн гурван хүн хордсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тус хоолны газарт НМХГ шалгалт хийж “Бургер кинг” сүлжээ рестораны хоолноос 32 төрлийн шинжилгээний дээж авч лабораторид шинжлүүлэхээр өгсөн байна. Шинжилгээ хариу хараахан гараагүй байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалтын бүрэлдэхүүн тус салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
“Бургер кинг“-ийн үйл ажиллагааг түр зогсоожээ
2019-05-10 12:23:55