Өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус мэдээлэл гарсанаас хойш талийгаач охиныг найз залуу болох О.Оргил нь бусадтай хардаж, 13 давхрын цонхоор түлхэж амь насыг нь хохироосон гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Өнгөрсөн сарын 11-нд хэрэгт сэжиглэгдэж байгаа О.Боргилыг батлан даалтаар суллаад байсан бол өчигдөр дахин хорьсон байна.
Талийгаачийн аав Д.Сүхжаргал "Тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил залгаад хурдан ир гэж элдвээр загнасан гэж найзаас нь сонссон. Бас тэр хоёр тухайн өдөр хоорондоо маргалдсныг хөршүүд нь сонссон гэсэн. Би охиноо 13 давхраас өөрөө үсэрсэн гэж бодохгүй байна. Тийм хүмүүжил миний охинд байхгүй" гэсэн байдаг. Улмаар охиныг нь бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.