Хан-Уул дүүргийн 52-р дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл болон 11б, 10б , 7а ангийн сурагч хүүхдүүд “Халуун дулаан сэтгэл” малчдад туслах сайн үйлсийн аянг өрнүүлсэн байна.Сурагчид гарын доорх материал, өөрсийн томдсон, багадсан хувцсыг ашиглан бээлий болон малын элгэвч, нэмнээ зэргийг сургуулийнхаа технологийн багштай хамтран урласнаа Онцгой байдлын газарт хүлээлгэн өгчээ. Тэдний халуун дулаан сэтгэлийн илчээр бүтсэн онцгойгийнхон малчдад хүргэх юм.Тус сургуулийн захиргаа болон Онцгой байдлын ерөнхий газраас сурагчдын энэхүү санаачилгыг сайшаан хүлээн авч, бусад сургуулийн багш, сурагчдыг нэгдэхийг уриалав.
Малчдад туслах аян өрнүүлжээ
2015-11-21 16:37:00