8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна

2019-05-01 09:17:01

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

2019 оны 04 дүгээр сарын 30-ны 20 цагаас 05 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус дулаан, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 2, 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment