8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэн хайх ажиллагааг зогсоож, дахин мөрдөн шалгахаар болжээ

2019-04-30 12:30:00

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн 3 дугаар гудамжны 3 тоот Иргэн У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон. Охиныг эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 51 алба хаагч, 3 автомашин, 3 эрэлч нохой, нийт 63 хүн, 4 техник хэрэгсэл, 3 эрэлч нохойтойгоор 04.26-ны өдрийн 10:21 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус сумын төвөөс урд зүгт 12 км-т “Жад” хайрхан”-аас “Гэзэг толгой” хүртэл 7 км-т самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна.

Улмаар 2019.04.27-ны өдөр Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх болсон тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment