2014 онд сураггүй алга болсон Malaysia Airlines авиакомпанийн MH370 нислэг үйлдэж явсан нисэх онгоцны сэг байж болох зүйл Мозамбикийн эргээс олджээ. “Урьдчилсан үзлэг, таамаглалаар энэ сэг, үлдэгдэл нь MH370 нислэгийн Boeing 777 онгоцных байх магадлал өндөр байна” хэмээн Малайзын Тээврийн сайд Твиттер хуудсандаа бичжээ. Гэвч тэрээр яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалсан юм. Хэдийгээр Малайзын онгоцны сэг байж болох сэжүүр илэрсэн ч батлагдсан зүйл алга. Мозамбикээс олдсон үлдэгдлийн зургийг харсан шинжээч, мэргэжилтнүүд үүнийг Boeing 777 нисэх онгоцны тогтворжуулагч хэмээн үзэж байгаа аж.
Сураггүй алга болсон Малайзын онгоцны сэг олджээ
2016-03-05 11:04:00