8o
Улаанбаатар хот
mobile menu

“Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдааны шагналын сан 1,0 сая төгрөг

2019-04-08 12:05:59

Монголын багш нарын долдугаар их хурал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 11-12-нд Төрийн ордонд болно.

Хурал угтан олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь олон нийтийн дунд зарласан “Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдаан юм. Хүн бүхний сэтгэл зүрхэнд багшийн тухай гэгээн дурсамж, гэрэлтэй мөрүүд байдаг. Тэр гэгээлэг бүхнээсээ хуваалцан цахим ертөнцөөр дамжуулан багшдаа талархал илэрхийлэх боломжийг олгох “Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдааныг БСШУСЯ, ХНХЯ хамтран зохион байгуулж байна. Тус уралдаанд оролцохын тулд багшийнхаа тухай сайхан дурсамж, талархлын үгээ цахим орчинд өөрийн хаягаар нийтлэхэд л хангалттай. Ингэхдээ #Багшдаа баярлалаа гэсэн хаштаг тэмдэглэгээ заавал хийх ёстой юм байна. Шилдэг сэтгэгдлүүдийг цуглуулан шилдгийн шилдгүүдийг тодруулах бөгөөд шагналын сан нэг сая төгрөг гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment