8o
Улаанбаатар хот
mobile menu

 Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын илүүдэл цагийн хөлсийг олгоно

2019-04-03 10:48:00

Бага ангийн хүүхдүүдийн дунд янз бүрийн уралдаан, олимпиад зохион байгуулахыг хориглосон

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлуудын талаар БСШУС-ын сайд  Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. 

БСШУС-ын сайд  Ё.Баатарбилэг "Цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын илүүдэл цагийн хөлсийг олгоно. 2019 оны нэг сараас хойшхи хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгоно. ЕБС дээр мөн илүү цагийн хөлс тооцогддог. Ажлны 7 хоногоос нэг сар хүртэл хугацаанд багш нар чөлөө авсан, өвчтэй тохиолдолд орлож байгаа багшид илүү цагийн хөлс тооцогддог. Сайдын багцад байгаа төсвөөс илүү цагийн хөлсийг тооцно. Өнөөдрөөс багш нарын илүү цагийн хөлсийг олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ. ЕБС-ийн багш жирэмсний чөлөө авсан болон долоо хоногоос дээш хугацаагаар чөлөө авсан үед орлож ажилласан багшид илүү цаг бодогддог. Боловсролын сайдын багцад байгаа хөрөнгөөс илүү цагийн хөлсийг шийднэ. Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Цэцэрлэгийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулж болно. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй. Бага ангийн хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахгүй. Хүүхдүүд үүнээс болж их стресстэж, сэтгэл санаагаар унадаг. Харин цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд багийн тэмцээн зохион болно. Зөвшөөрөгдсөн уралдаан зохион байгуулвал хүүхдүүдээс ямар нэг хураамж авахгүй гэдэг салбарын сайдын шийдвэр гаргаж бүх шатны боловсролын байгууллага мэдээлэл хүргэж байна" гэв. 

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, бүх шатны төрийн албан хаагчийг мөрийтэй/Казино тоглох/ тоглохыг хориглох шийдвэр гаргалаа. Зарим газарт төрийн албан хаагчдын цалин хүрэхгүй байхад өндөр албан тушаалтнууд казинод тоглох статистикаар дээгүүрт явж байгааг олон улсын хэвлэлүүд онцлох болоод байгаа. Засгийн газар уг шийдвэрийн биелэлтийг улирал бүр тайлагнаж байхаар холбогдох албаныханд үүрэг өгсөн.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ЕБ-ын Хувийн сургуулиудын сургалтын төлбөрт хязгаар тавьж хянах хэрэгтэй байна. 1 жилийн төлбөр их дээд сургуулиас хэд дахин их байна. Үүнд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна.
2019/04/09 103.26.195.242
Б.Баттэгш
Маш зөв багш нарт илүү цагын мөнгө олгох нь зөв бага ангийн хичээл арайл дэндүү хүнд ачаалал их юмаа аль болох хөрвүүлж хүндрүүлээд байх юм бага ангийн багш нарын цалинг нэмэх нь чухал
2019/04/09 103.10.23.121
Архангай
Энэ амьтны сайд ч гэж юу байхав. МАНАН- гийн бөөс. Архангайд байхдаа яаж байлаа даа. Нилээн юм тогшсондог шүү.
2019/04/05 122.201.22.15
Зочин
53-Р сургуулииг шалгаад өгөөч хүүхдүүдээс сургуулиин засварт дандаа мөнгө авч бнаа
2019/04/04 103.229.120.185
Г.ОЮУНТУУЛ
Зөв шийдвэр гаргасанд маш их баярлалаа. Ядаж хуулийн хүрээнд байгаа энүүхэн асуудлуудаа зөв, шударгаар шийдээд байвал ард түмэн ч итгэлтэйгээр дэмжиж ажиллана шүү дээ
2019/04/03 182.160.1.72
Зочин
Бага ангийн багш нарт илүү цаг байдаггүй. Хамгийн их ажиллаад, хамгийн бага цалинг авдаг хүмүүс шүү. Бодолцоорой сайд аа
2019/04/03 202.9.43.152
Шууданч
Сэтгүүлч ээ, илүүдэл гэвэл найруулгын өнгө аяс, утга доромж болно. Илүү цаг гэж харин байна. Монгол хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй шүү
2019/04/03 202.126.89.68
Anchin
Baga bolobsroliig unegui olgodog bol. Khubiin surguuliig khar.
2019/04/03 202.126.89.164
  • Recent
  • Most Read
  • Most Comment