Нэн ховордож буй ургамлын жагсаалтын эхэнд бичигдсэн дэрэвгэр жиргэрүүг Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон. Гэтэл энэ сарын 1-ний өдөр Монгол Улсын иргэн Э нь 84-73 УБЛ улсын дугаартай Норд бенз маркын авто машины чиргүүлд ачсан нүүрсэн дор 45 шуудай буюу 1350 кг дэрэвгэр жиргэрүү нууж гаргахыг оролдсон байна.
Уг хэргийг Гашуун сухайт дахь гаалийн шалган нэвтрүүлэх албаны байцаагчид илрүүлсэн байна. Дээрх эрүүгийн шинжтэй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.