Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 21 асуудал хэлэлцэх аж. Хуралдаанаар хэлэлцэх хоёр дахь асуудал буюу Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.Төрд ажиллаж буй хэн ч казино болон мөрийтэй тоглосон тоглосон тохиолдолд хариуцлага тооцож байхаар шийдвэрлэв. Энэ асуудалд олон нийтийн хяналтыг харгалзаж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо хэмээн ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Төрд ажиллаж буй хэн ч казино болон мөрийтэй тогловол хариуцлага тооцно
2019-04-03 09:48:42