ГХЯ-нд
09:00 цагаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD - ЭЗХАХБ), БНПУ-ын Гадаад хэргийн яам, ЖДҮХС-тай хамтран “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” семинар зохион байгуулна.
Blue Sky зочид буудалд
09:00 цагаас “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” форум болно.
Чингис хаан олон улсын нисэх буудалд
09:30 цагт Польшийн Торун хотноо болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг эх орондоо ирнэ.
One Event Hall-д
10:00 цагаас “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-т зориулсан өдөрлөг болно.
Барилгачдын талбайд
10:00 цагаас МХЕГ-аас зохион байгуулж буй “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяны нээлт болно.
НМХГ-т
11:00 цагаас Тус газраас эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
Ардчилсан намын байранд
11:00 цагаас Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Мишээл экспо төвд
14:00 цагаас “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл - 2019” үзэсгэлэн, худалдааны нээлт болно.
ХСҮТ-д
14:00 цагаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол тус төвийн ажилтай танилцана.