8o
Улаанбаатар хот
mobile menu

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэвлэлийн компаниуд болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа

2019-03-29 15:30:00

Манай улсад 600 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бөгөөд төрөөс сурах бичгээр I-V ангийнхныг 100 хувь, VI-XII ангийнхныг 60 хүртэлх хувиар үнэ төлбөргүй хангадаг. Ерөнхий боловсролын I-XII ангийнхан 170 гаруй төрлийн сурах бичиг ашигладаг бөгөөд үүнийг хангалттай хэмжээнд хэвлэхэд 40 орчим тэрбум төгрөгийн шаардлагатай ч энэ мөнгийг төсөвлөөгүй байгаа юм.

Тиймээс Засгийн газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2014-2015 онд түрээсийн сурах бичиг хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3.7 тэрбум төгрөг хуримтлуулжээ. Ингэснээр сурах бичгийн хүртээмжийг нэмэгдэнэ гэж салбар яамны зүгээс үзсэн байна. Хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх саналыг Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн бөгөөд банкны төлөөлөлтэй ирэх сард уулзаж шийдвэрлэхээр болжээ.

Ийнхүү сурах бичиг хэвлэх зардлын тодорхой хэсгийг шийдвэрлэх эхний алхамаа хийсэн учир дараагийн алхам буюу сурах бичиг үйлдвэрлэдэг хэвлэх үйлдвэрийнхэнтэй салбар яамны удирдлагууд зөвшилцөлд хүрэхээр уулзалт зохион байгуулсан юм. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлыг цэгцэлж, нэгдсэн нэг стандарттай болгох үүднээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэвлэлийн компаниуд болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр сурах бичгийн хэвлэлтийн тендертэй холбоотой асуудлыг есдүгээр сарын 1-н гэхэд цэгцэл гэдэг чиглэл өгсөн юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ хангамж, агуулга, чанар, үнэ ханш хамгийн ихээр шүүмжлэл дагуулсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн сурагчид дундаа нэг, орон нутгийн тухайд ангидаа 1-2 номтой хичээллэх тохиолдол түгээмэл байна. Мөн тендертэй холбоотой маргаан ихээр гардаг, хэвлэх үйлдвэрүүд сурах бичгийг цаг тухайд нь хэвлэдэггүй, хичээлийн жил дуусах дөхөж байхад хэвлэн нийлүүлдэг, үйлдвэрээс хэрэглэгчийн гарт бус ченжээр дамждаг зэргийг асуудал их бий. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Сурагчид хичээлдээ өдөрт 6-9 төрлийн ном авч явдаг нь эрүүл ахуй, ачаалал талаасаа олон улсын стандартад нийцдэггүй учир үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна сурах бичгийн агуулгыг насны онцлогт тохируулж давхцалыг арилгаснаар сурах бичгийн чанар, ном устгахтай холбоотой асуудал дахин гарахгүй гэдгийг албаныхан онцолсон юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Сургалтын хөтөлбөр тогтвортой байх хэрэгтэй. Хэвлэгдсэн, чанартай, агуулга сайтай сурах бичгүүдийг удаан хэрэглэх...БСалбарын асуудлыг энэ сайд гайгүй шийдчих гээд яваад байгаа нь овоо шүү.
2019/04/01 202.5.194.26
Irgen
Ene chadahgyi ee.
2019/04/01 49.0.135.140
  • Recent
  • Most Read
  • Most Comment