8o
Улаанбаатар хот
mobile menu

2.4 сая төл бойжиж байна

2019-03-29 17:00:00

2019 оны 03 дугаар сарын 22 -ны өдрийн байдлаар 29.5 сая эх малын 8.6 хувь буюу 2.5 сая хээлтэгч төллөж 2.4 сая төл бойжиж байна. Том малын зүй бусын хорогдол 231.9 мянган болж оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байна.

Цасны байдал өмнөх 7 хоногтой харьцуулахад  төвийн нутаг руу шилжсэн байдалтай байна. Одоогоор Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн баруун, Булганы өмнөд, Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсэг, Төвийн зарим газар, Баянхонгор, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Хяргаст 19, Баруунтуруунд 18 см, Завханы Ярууд 13 см, Увсын Малчин, Завханы Баянхайрхан, Тэсд 11 см зузаан цастай байна.

2019 оны 03 дугаар сарын 23-27-ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, хүйтэн салхи, шуургатай байна. 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ

Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бусын хорогдолын мэдээ

Аймгийн нэр

Мал төллөлт, төл бойжилт /тол/

Зүй бус хорогдол /тол/

Нийт хээлтэгч

Төллөсөн хээлтэгч

Бойжиж буй төл

Төл бойжилтын хувь

Мал төллөлтийн хувь

Оны эхний нийт мал

Нийт хорогдол

Эзлэх хувь

1

Архангай

2364979

74544

73941

98.7

3.2

5482034

6695

0.1

2

Баянөлгий

914738

119133

116678

94.3

13.0

2166917

29650

1.4

3

Баянхонгор

1955101

166443

73867

38.5

8.5

4244401

9043

0.2

4

Булган

1565359

90587

90152

99.3

5.8

3305495

3205

0.1

5

Говьалтай

1570848

156399

154188

98.1

10.0

3513365

19917

0.6

6

Говьсүмбэр

203579

5110

5110

100.0

0.0

438409

58

0.0

7

Дархан-Уул

149442

1094

1094

100.0

0.7

306014

39

0.0

8

Дорноговь

929078

90755

91901

100.4

9.9

2147164

220

0.0

9

Дорнод

1048091

6310

6035

96.8

0.6

2377783

568

0.0

10

Дундговь

1653557

267054

267095

100.0

16.2

3825941

27

0.0

11

Завхан

1501376

154358

153763

99.2

10.3

3555411

8990

0.3

12

Орхон

55173

923

923

100.0

1.7

114350

20

0.0

13

Өвөрхангай

2383747

107746

106152

98.9

4.5

5461346

6745

0.1

14

Өмнөговь

1150461

130251

130251

100.0

11.3

2598440

96

0.0

15

Сүхбаатар

1633302

3473

3465

99.8

0.2

3716811

1413

0.0

16

Сэлэнгэ

724889

90703

90667

99.8

12.5

1540036

715

0.0

17

Төв

2188623

711950

712831

100.1

32.6

4582400

0

0.0

18

Увс

1416966

83389

75776

87.3

5.9

3175275

53381

1.7

19

Ховд

1426862

227676

209477

94.9

16.0

3146408

72993

2.3

20

Хөвсгөл

2545636

10404

10294

79.2

0.4

5710365

10913

0.2

21

Хэнтий

2179582

47086

46935

99.4

2.2

4644907

7223

0.2

22

Улаанбаатар

 

 

 

 

 

411800

0

 

Дүн

29561389

2545388

2420595

96.5

8.6

66465072

23191

 

0.3

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment