8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилээр экспортлох нүүрсэн дор их хэмжээний тэмээн тавхайг нэвтрүүлэхийг завджээ

2019-03-29 10:00:00

Гаалийн ерөнхий газрын харъяа Гашуун сухайт дахь гаалийн газрын байцаагч нар хилээр хууль бусаар гаргах гэж байсан тэмээний тавхай, ондатор болон тарваганы арьсыг илрүүлжээ. 

Тодруулбал,  2019 оны 03 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд  улсын хилээр экспортлох гэж буй нүүрсэн дор 1745 ш ондаторын арьс, 836 ш тарвагын арьс , 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхайг нууж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж харъяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эдгээр эд зүйлийг Норд бенз маркийн 31-81 ӨМҮ, 64-23 УНС улсын дугаартай автомашинуудад ачсан байсан аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
энэ асар аюултай
хилээр том машин ачаа ачиж гарахыг маш сайн хянана шүү. Толгой дараалан машин болгоныг давхар хянах хэрэгтэй. Энд л нөгөө муу хүүхдүүдийг унтуулаад хилээр гаргаж байгаа
2019/04/01 124.158.113.11
Зочин
Хаяж байснаас гаргасан дээр дээ их үнэтэй эд биш шүү дээ тэмээн тавхай . Юм мэдэжчихээд сэтгэгдэл бичиж бай
2019/03/30 182.160.3.35
Зочин
Аль 1990-ээд оноос л тэмээний тавхай авч эхэлсэн. Одоо бүр эрчимжээд байнаа. Тэмээгүй болгохоор шийджээ. Хэдэн жилийн дараа ганцхан Өвөр Монгол 2 бөхтэй тэмээ байна гээд л бөөн суртачилгаа болох байх
2019/03/30 139.5.218.17
Зочин
Зохих арга хэмжээг нь аваад энэ машинуудын тээвэрт явах эрхийг нь хураамаар юм даа....
2019/03/30 139.5.218.17
монгол
хятадууд ветнамаас үхрийн шийрийг нь өндөр үнээр авч үхэргүй болгосон гэдэг шиг юм болох нь л дээ, баригдсн нь ашгүй дээ
2019/03/29 106.240.186.186
aaagii
төр засаг нь ард иргэдээ татвараар дарамтлаад яадарч байхад хужаатай нийлсэн ч гэсэн нэг иргэний орлого нэмэгдэж байвал яахав дээв. Энэ түүхий эдийг монголд боловсруулдаг үйлдвэр байхгүй шүү дээ
2019/03/29 202.179.31.242
иргэн
ЯАХАВ ДЭЭ. ХАРЖ ҮЗДЭГГҮЙ ТӨР ЗАСАГТАЙ БОЛОХООР АРГАГҮЙ БИЗ. НЭГНИЙН Ч ГЭСЭН АМЬДРАЛ ДЭЭШИЛВЭЛ САЙН Л БИЗ.
2019/03/29 66.181.180.86
zochin
Ard ni hujaa nar bgaa sain shalga
2019/03/28 202.179.31.40
  • Recent
  • Most Read
  • Most Comment