8o
Улаанбаатар хот
mobile menu

С. Чинзориг:Сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байлаа 

2019-03-28 09:02:00

Өчигдөр Төрийн ордны А танхимд С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүллээ.  УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар 26 минутын бичлэгийг үзжээ. Тус бичлэгийг үзсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

Шадар сайд Энхтүвшин: Ер нь айхтар юм болж

Маш муухай юм байна. Өөр хэлэх юм алга. Ер нь айхтар юм болж. Даралт ихтэй хүмүүс үзээд хэрэггүй юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Монголын төр уучлалт гуйх ёстой

Ийм харгис хэрцгий эрүүдэн шүүлтийг зохион байгуулсан, хийсэн, хөхүүлэн дэмжсэн, зогсоож хянаж байх ёстой хүмүүст хуулийн дагуу хамгийн хатуу шийтгэл хүртээх ёстой. Энэ хэрэгт гүтгэгдэж, хэрцгий балмадаар эрүү шүүлтэн дор тулгагдаж хэрэг хүлээсэн хүмүүсийг яаралтай суллаж, ар гэрийнхэнтэй нь уулзуулж Монголын төр уучлалт гуйх ёстой.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:УИХ энэ асуудлыг маш шударгаар үнэн зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна

 Үнэхээр хууль хяналтын байгууллагаар үнэн мөнийг тогтоогоогүй байхад иймэрхүү эрүүдэн шүүх арга хэмжээг авч болох уу? Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж би бодож байна. УИХ энэ асуудлыг маш шударгаар үнэн зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд Чинзориг:Сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байлаа 

Нэгэнт Засгийн газар мөрдөн байцаах ажилд саад болохгүй ийм хэсгийг задалсан, ил болгох шийдвэр гаргасан. тэр хүрээнд тагнуулын байгууллага 20 орчим минутын бичлэг үзүүлсэн. Түүнийг үзэхэд Монголд ийм нөхцөл байдал байдаг юм болов уу гэмээр санагдлаа. Сэтгэл шимшрэм, нүд хальтрам бичлэг байлаа.

УИХ-ын О.Баасанхүү:

Гэм буруутай гэм буруугүй, ҮАБЗ тогтоохгүй, ганцхан шүүх л тогтооно. Шүүхээр тогтоогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй.
Ард түмэн та нарт дуртай хуулиа гаргаж, дураараа дургих эрх өгсөн юм байна. Одоо эцэст нь дэглэм өөрчлөх гэж байна. Энэ бол цусаараа хувьсгал хийж тэмцэх ёстой юм байна л даа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:Бид нийгэмд хардлагад өртөх гээд байна.

Иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хууль орж ирж байгаа гэж би ойлгосон. Гэтэл юу болоод байгааг Нямдорж сайдаас асуумаар байна. Бид нийгэмд хардлагад өртөх гээд байна.

Эрүүдэн шүүгдэхээс аврагдах нь гэж ойлгож байтал төрийн өндөр албан тушаалтнууд хэрэг үйлдэхэд шүүх, прокурор яллаж чадахаа байх нь гэж ойлгоод байна.

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай: Нууцын зэрэглэлээс гаргасан хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг 1998 онд эрүүгийн хэрэг үүсгэгдээд маш олон жил шалгагдсан. Хэргийг шүүхэд шилжүүлээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Хэргийг  шалгаж шийдвэрлэсний дараа 2016 онд оны гуравдугаар сарын эхээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг  нууцаас  гаргасан. Нууцын зэрэглэлээс гаргасан хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийгөө  гаргасан мэт ярьж нууцаас гаргасан асуудлыг Засгийн газар  руу дахин ил болгохоор хандсан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу Цолмон
Элбэгдорож алсан юм биш үү Элбэгдорож Зоригыг алсан хүнийг ганц л хүн мэднэ тэр бол Зориг өөрөө гэж итгэлтэй хэлсэн нь угтаа Бүх зүүлийг би мэднэ өөр хэнч мэдэхгүй гэсэн үг биш үү
2019/04/12 103.10.23.76
БЦ
Энэ гурван хүнийг хэрэгтэн болгох гэж удаан бэлдсэн дараа нь хэрэгжүүлсэн гэлээч үнэнд гүүцэгдэж хэргийг нууцлан тасалсан Үнэн ялсан нь Ц Нямдорожийн мэргжлийн ур чадвар гавяа юм
2019/04/12 103.10.23.76
иргэн
Элбэгдорожийн заавараар Хурцын хийсэн ажил Хурц Зоригын хэргээр Гадаадаас ямарч гэмгүй Энхбатыг хууль бусаар хүч хэрэглэн бариж ирээд Эрүүдэн тэмлаж амь насыг нь хороосон Хурцыг шалга
2019/04/12 103.10.23.76
өнөөдөр
Дээрх өгсөн сэтгэгдлээс харвал прокурор Д.Баярмагнайг шалгамаар юм байна. шууд өөрийгөө барьж өгч байна ш дээ.
2019/04/02 202.126.89.4
Но той
Гээд зурагтай хэвлэл ирсэн нь сэжигтэй санагддаг шүү. Жирийн өдөр бол хэвлэл цагтаа ирчихсэн. Тийм мэдээлэл тавьж амжихгүй байх байлаа. Тухайн хэвлэл олон ширхэгийг үйлчилгээнд явдаг байсан юм л даа
2019/03/30 202.9.42.221
Тэр өдрийн ээлжинд гарч байсан иргэн
Урьдаас төлөвлөгдсөн бүлэглэлийн хийсэн хэрэг байх шүү. Тэр өдрийн орой тогтмол цагт ирдэг өдрийн сонин байхаа өнөөдөр ч билүү өдөр тутмын хэвлэл оройтож ирэхдээ дөнгөж сая Зориг алагдлаа энэ тэр гээд
2019/03/30 202.9.42.221
Зочин
ЭЛБЭГЭЭ ХУРЦЫГ ХУРДАН ШУУРХАЙ ШОРОНД ХИЙ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ АРД ТҮМЭН МЭДЭЭ БНА ХУРДАН БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ БНА ӨӨР ХЭНИЙГ Ч АЛАХ ЗАХИАЛАГ ӨГӨХ ЮМ БИЛЭЭ ХЭНЧ МЭДЭХГҮЙ ШҮҮ
2019/03/29 103.229.120.128
Shar tokhoi
Tsaatsiin yaliig sergeei shaardaj bna .Olgiarah eh ornoo naimalagsadiig bygediig ni tsaatsalya .Mongol tur syirj bna .
2019/03/29 185.75.139.253
Shar tokhoi
Ene Bilegt ba O.Baasanhyy 2iig songoson toirgiihon butsaaj ergyylen tatamaar.Har tamih tatsan hyn shig yarij.Dandaa mansyyraliin baidaltai baidag yy.O.Baasanhyytei .Gerch Bylgan yah gej yylzasan ve .
2019/03/29 185.75.139.253
Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй ярьдаг нөхдүүд их байна шүү.
Энэ Билэгт гэж ерөөсөө сайн муу юмны учрыг ялгаж ойлгодоггүй авгай УИХ-д удаан жилээр суучих юм даа. Манай Нямдорж сайд бидний төлөө сайн юм хийж байгаа гээ л яриад байсан даа дээрхэн. Элий балай юм.
2019/03/28 151.159.104.195
Таг
Иимл баыдаг монголын цагдаа шүүх цагдаа атг тагнуул та нар юу ч үзээгүйл байнлаа өшөө их юм бн
2019/03/28 112.72.11.122
Сүндэв
Хууль шүүх ийм байхад цаазаар авах ял хэрэгтэй юу? Цаазаар авах ялыг халсан нь зөв болжээ.
2019/03/28 203.217.139.225
бурмаа
шийддэг шүүхийх нь байж байгаа хардаа
2019/03/28 202.21.106.161
irgen
elbegdorj bolon tuunii gar hol bologsdig yaraltai barivchilj shalgah heregtei..hereg ilerdeg um daa. bat uul hulgaichiig bas
2019/03/28 139.5.216.188
Тэнэг баас тэнэг янхан хоёр
Хэл муутай хоёр нөхөр их хуцаж байнаа БААСХҮҮ билэгт янхан авгай хоёрыг төрөөс заылужоаач ямарч улс төрийн хүн биш гудамжины гарууд төрд орчоод юу гэж хуцаад байгаа юм бэ бөөрөнхий хэлтэй толитороо
2019/03/28 103.26.194.54
хятадын монгол Лью Шү
Хүн шоронд яргалуулж алуулж байхад УИХ-ын гишүүд угаасаа мэдсэн ч мэдээгүй юм шиг нүд сохор чих дүлий байж ирсэн шдээ.Одоо юу болчихоо вэ?
2019/03/28 103.111.68.3
Баас нэрэндээ таарсан баасанхүү.
Баасанхүү намуудын баасыг долоож амьдардаг хүн шдээ.
2019/03/28 103.111.68.3
Алуурчин Мөнх-оргил
Ц.Мөнх-Оргил 5 хүн шилэн хүзүүндээ буудуулж алуулж байхад юу ч дуугаараагүй шдээ.Энэ алуурчин одоо төрөл арилжчихаад байна уу?
2019/03/28 103.111.68.3
haha
erguu yum shig 2 hun baih yum
2019/03/28 66.181.160.8
Mjl
BILEGT BASAN BAS 2 BARJ HORI
2019/03/28 122.201.22.35
иргэн
БААСАНХҮҮ, БИЛЭГТ ХОЁРЫН ЮУ ГЭХ ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОСОНГҮЙ.БААСАНХҮҮ ЕР НЬ БАРАГ ЗӨВТГӨӨД БАЙНА УУ.ИРГЭДЭД ТИЙМ ОЙЛГОЛТ ӨГЧ БАЙГАА БОЛ ӨӨРИЙН НЬ БУРУУ.
2019/03/28 66.181.180.86