
Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс шинэчилсэн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газартай хамтран Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангаас Баруун 4-н зам хүртэлх авто замд мэдээлэх тэмдэг байрлууллаа.




