8o
Улаанбаатар хот
mobile menu

"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгоно

2019-01-21 08:00:00

Өндөр настангуудад жилд хоёр удаа буюу Цагаан сар болон наадмаар “Насны хишиг” олгодог уламжлалтай билээ. Харин энэ жилийн Цагаан сарын “Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлнэ. Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

“Насны хишиг”-т дараах насны иргэд хамрагдах боломжтой юм.

  • 65-69 настай ахмад настанд 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг

“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл