8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэнэ

2016-03-13 14:25:00

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “Улаанчулуутын хогийн цэг”-ийг нүүлгэх санаачлага өрнүүлж, 25000 иргэний гарын үсэг бүхий дэмжлэгийг цуглуулж, Нийслэлийн удирдлагуудад ханджээ. "Улаанчулуутын хогийн цэг" нь Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрладаг бөгөөд Улаанбаатар хотын салхин талд байршдаг учраас хогийн цэгт шатаасан бүхий л хорт хог хаягдал, бохирын хор салхиар дамжин Улаанбаатарчуудыг хордуулсаар ирсэн юм.

Нийслэлийн удирдлага ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн санаачлагыг авч хэлэлцээд, 2016 онд багтаж хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр барих, Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment