8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ жилийн наадмаар 10-14 хоног амарна

2016-02-29 14:17:00

Энэ жилийн наадмаар олон хоног амрах төлөвлөгөөтэй байна. Учир нь нийтээрамардаг наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11, 12, 13 ажлын өдөр таарч байгаа. Залгуулаад долдугаар сарын 14-нд АСЕМ /Ази-Европын уулзалт/-ын зочид Монголд бууна. Үүнтэй холбогдуулан наадмын дараачаас 7 хоног үргэлжлүүлэн амраахаар төлөвлөж байна. Мөн зах худалдааны төвүүдийг ч мөн амраахаар төлөвлөөд байгаа аж.

Монгол Улсад болох АСЕМ-ын 11 дэх удаагийн энэ уулзалтад оролцох 51 орны төрийн тэргүүний 1 нь л гэхэд доод тал нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ирэх нь тодорхой. Мөн 51 орны төрийн тэргүүнээс гадна Европын холбоо, АСЕАН /Зүүн өмнөд Азийн орнуудын нийгэмлэг/-ийн төлөөлөгчид Монголд ирнэ. Тиймээс нийслэлийн удирдлагууд АСЕМ-ын үеэр нийслэлийн хөдөлгөөнийг багасгаж, томоохон захуудыг хааж, бүх нийтээр амраахаар төлөвлөж байна. Ингэхдээ нийслэлчүүдийг аль болох хөдөө орон нутаг уруу амралт, аялал зугаалгаар явахыг уриалж байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
зөв санал байна
2016/03/02 103.17.108.42
зочин
зөв санал байна
2016/03/02 103.17.108.42
Зочин
Зөв шүү дэмжиж байна Ихэнх хүмүүс ээлжийн амралтаа авцгаах хэрэгтэй. Улсынхаа нүүр царайг бодох хэрэгтэй
2016/02/29 103.17.108.42
Зочин
Төр ажил эрхэлдэг иргэдэд тэгээд 7 хоногийнх нь цалинг өгөх юмуу?
2016/02/29 103.17.108.42
IRGEN
ZA SAIHAN TEGVEL LOMBARDAND YMAA TAVIJ SAIHAN MONGO ZEELEED 14 HONOG HODOO GERBULEEREE ZUGAALNAAA ZAV OLDDGUI YM ENE UDAA UNEN BOL SAIHAN YVMAAR L BNA
2016/02/29 103.17.108.42