8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмээлтэнд байгаа хоёр бугыг зөөвөрлөх хугацааг түр хойшлууллаа

2016-02-29 13:27:00

Өнгөрөгч долоо хоногт “Эмээлт” өртөө орчимд хоёр буга орж ирсэн, нэг нь бараг үхэх гэж байна” гэх зурагтай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байсан. Тэгвэл үүнд БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд анхаарал хандуулж байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран тус газар нутагт ажилласан байна. 

Өчигдөр буюу 02 дугаар сарын 28-ны ням гарагт БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Р.Дэжид, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хамт олон, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн, Агнуур зүйч, биологич, амьтан судлаач Ч.Бүүвэй нар тухайн газар нутагт ирж нөхцөл байдлын талаар ярилцсаны үндсэн дээр хоёр бугыг зөөвөрлөх үйл ажиллагааг түр хойшлууллаа.

Учир нь 200-300 кг жинтэй нас бие гүйцсэн бугыг нойрсуулан тээвэрлэх шаардлагатай байдаг бөгөөд тус нойрсуулагч нь хасах хэмд хөлдөж үйлчилгээ үзүүлдэггүй байна. Мөн нэг буга нь хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан тамирдсан тул тэнхрүүлэх зорилгоор СХД-ийн мал эмнэлэгийн эмч ирж халуун тариа, дусал хийсэн бөгөөд одоо түүнийг айлын хашаанд өвс тэжээлээр тордон тэнхрүүлж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл