8o
Улаанбаатар хот
mobile menu

35 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

2016-02-29 12:42:00

Хоёрдугаар сарын 28-ны ням гарагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 35 жолоочийг Замын цагдаагийн алба хаагчид саатуулжээ. ЗЦГ-т өчигдөр нийт 162 дуудлага ирснээс 111 нь ослын холбогдолтой дуудлага ирсэн байна. Баянзүрх дүүргээс хамгийн их буюу 42, Чингэлтэй дүүрэг хамгийн бага буюу 15 дуудлага хүлээн авчээ. Ослын улмаас гурван хүн гэмтсэн гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл