8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар гаргасан тогтоолоо зөрчиж “Дүнжингарав-2016”-г зохион байгуулсан уу

2016-02-29 09:08:00

Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” хурдан морины хаврын уралдаан өчигдөр Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болж өнгөрлөө.
Энэ удаагийн уралдаанд нийт 1000 гаруй хурдан хүлэг уралдлаа. Жил жилийн хаврын уралдаанд хүүхдүүд мориноосоо унаж бэртэж, гэмтэх тохиолдол гардаг. Энэ үеэр 10 гаруй хүүхэд мориноосоо унаж бэртсэн талаар эх сурвалж мэдээлэлээ. Харин зохион байгуулагчид мориноос унаж, хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэсэн мэдээлэлийг өгч байна. Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” зохион байгуулсан нутаг дэвсгэрт Төв аймгийн Засаг дарга тус аймгийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1-нийг хүртэл уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан.

Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож, Засгийн газрын шийдвэр гарснаар төвийн бүсийн хурдан морьдын хаврын уралдааныг амралтын өдрөөр зохион байгуулсан билээ.  Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат энэ талаар хэлэхдээӨмнө нь хориглосон захирамж гаргасан нь үнэн. Гэвч нэгдүгээрт Засгийн газрын шийдвэр, миний захирамжийг үгүйсгэх бүрэн эрхтэй. Нөгөөтэйгүүр манай аймагт хурдан морь уяач олон бий. Тэд намраас хойш морьдоо хаврын уралдаанд оруулах гэж  олон сарын хөдөлмөрөө зориулан хүлээж байгааг хүндэтгэн үзсэн. Гэхдээ зүгээр ч шууд шийдсэнгүй” гэсэн хариултыг өгсөн. Тус уралдаан ч яахав нэгэнт болж, арван хүүхэд бэртэж гэмтэж, асуудал тэгсхийгээд намжив. 

Харин дараагийн уралдаан нь хангайн бүсийн уралдаан болно. Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт  гуравдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулах тов гараад байна. Мөн л урдны “Дүнжингарав-2016” уралдаан шиг Засгийн газрын шийдвэрийг зөрчиж зохион байгуулах уу гэдэг асуудал гарч байна. Уг нь Засгийн газраас тавдугаар сарын 1-нийг хүртэл уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан. Энэ мэт уралдаанууд унаач хүүхдий эрхийг зөрчсөөр байх уу.Дэлхийд ганцхан дэнж хотойтол нааддаг монгол түмний их баяр наадмыг  шандаст хурдан хүлгийн хийморийг сэргэтэл гийнгоолдог унаач хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч хэдий болтол унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах вэ гэдэг  асуудал монгол түмний анхаарлыг татах болсон. 

Хөдөлмөрийн сайдын тушаалаар шинэчлэн батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" -нд жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулж уралдуулахгүй байхаар заасан.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол хэмээх цээжээ дэлддэг гарууд хаачаа вэ эх орончидоо Морин уралдааныг ханш нээгдээгүй үед, их халуунд уралдуулдаггүй байсан шүү дээ. Одоо бол цаг өөр боллоо ч тэжээлийн морь л гэхээс лав л монгол морь уралдахгүй шүү дээ дээрээс нь хүүхдийн асуудал б
2016/03/01 103.17.108.42
энэ бол гаж дон, хүүхэд амьтан тамлаад таашаал авдаг зөвхөн унасан бэртсэнээс гадна хар хүйтэнд ийм хол хар чадлаараа давхиж байгаа морь ч гэсэн зовж л байгаа
2016/02/29 103.17.108.42
Bi TV-eer uzsen. Neg garaand l 10 garui huuhedgui mori orj irsen. 4 garaand niit heden huuhed unasan baih ve? Zaaval huuhed uhej baij unasan bertsen asuudal yarigdah estoi yum bolov uu?
2016/02/29 103.17.108.42
Нийт морь дагасан машины тоо 64 хүрлээ. Гарааны зурхайгаас гарч байгаа азаргыг машинаараа шахаад лав л 2 хүүхэд унаж харагдана лээ. Одоо цадаж ханасан бол боличуул яасан юм бэ баячуудаа уг нь МОНГОЛ улсын хуулинд БООЦООТ тоглоомыг хориглосон санагдах юм.
2016/02/29 103.17.108.42
Нийт морь дагасан машины тоо 64 хүрлээ. Гарааны зурхайгаас гарч байгаа азаргыг машинаараа шахаад лав л 2 хүүхэд унаж харагдана лээ. Одоо цадаж ханасан бол боличуул яасан юм бэ баячуудаа уг нь МОНГОЛ улсын хуулинд БООЦООТ тоглоомыг хориглосон санагдах юм.
2016/02/29 103.17.108.42