8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-02-29 08:16:00

10:00 цагт Cоёлын төв өргөөнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр хөгжлийн түлхүүр чуулган эхэлнэ. Ажил хийж амьдралаа дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй энэ чуулганаас хөдөлмөрийн зах зээлийн хамгийн сүүлийн мэдээллийг авах боломжтой шүү. Нээлтэд нь Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.

10:00 цагт "Эх орончид ба Ардчилал" эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны "Д.Сүхбаатар" танимд болно. 

11:00 цагт Улсын филармонийн байранд “Атганд үлдсэн эрдэнэ” киноны уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт Шонхор таурын 12 давхарт Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс 3 сард зохион байгуулах Монгол туургатан болох Халимаг, Тува, Буриад, Өвөр монгол, Монгол орнуудын Шатрын аварга шалгаруулах тэмцээн болон Монгол туургатны Миссийн тэмцээний тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгнө.

11:00 цагт МЗХ-ны Залуус танхимд 21 аймаг, 9 дүүрэг, салбар нэгжүүдийн Шилдгийн шилдгийг шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Энэ үеэр орон нутгийн залуучуудын хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тэдний өмнө тулгамддаг асуудал зэрэг олон талын мэдээлэл авах боломжтой

12:30 цагт Эрүүл мэнд, спортын яамны 204 тоотод хэвлэлийн хуралтай. Эрүүл ахуй тухай хууль хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл