8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрээсийн орон сууцанд орох шалгуур, үзүүлэлтүүд

2016-02-29 07:46:00

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол 2016 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсан юм. Тогтоолоор түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон байна.

Түрээсийн орон сууцанд

Залуу гэр бүл(2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн 35 хүртэлх насны эхнэр,нөхөр)
Төрийн албан хаагч
Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч,
0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй
Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх хамрагдах юм байна.

Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлтүүд:

Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн
Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
Үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй иргэд хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх бичиг баримт:

 Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

 Өргөдөл

Орлого тодорхойлох баримт бичиг

 Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

 Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zorig
tureesiin oron suuts gej bas l neg barilgiin salbaraa dampuuruulsan yum hiigeed bh yum? Tur uuruu ingeed businest oroltsood bval yaj ediin zasag hugjihve dee? ediin zasgaa unagaahaaraa neg bolj bna daa! chaawsdaa
2016/02/29 103.17.108.42
Zochin
Tvreeesiin oron suuts ni haana haana bairshiltai yum be
2016/02/29 103.17.108.42