8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

2016-02-29 07:39:00

Аргын тооллын 2 сарын 29, Сумьяа гараг. Билгийн тооллын давхарласан 21, Хонгорцог одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment