8o
Улаанбаатар хот
mobile menu

Хичээлийн шинэ жилээс хөлбөмбөгийн хичээл орно

2016-02-28 13:32:00

МХБХ, БСШУ-ны яамтай хамтран “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг ЕБС-иудад хэрэгжүүлэхээр боллоо. Өнгөрсөн баасан гарагт БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр болон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. 2016-2017 оны хичээлийн жилийн хөтөлбөрт багтаан  Хөлбөмбөгийн хичээл ерөнхий боловсролын сургуулиудад орох бөгөөд сурагчид есдүгээр ангиасаа эхлэн өөрийн дуртай хичээлээ сонгох үедээ хөлбөмбөгийн хичээлийг сонгож гүнзгийрүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болох боломжтой юм. Хөлбөмбөгийн мэдлэг боловсрол эзэмшсэн биеийн тамирын багш нарыг БСШУ-ны яамнаас цалинжуулахаар болсон зэрэг олон сайн талтай заалтууд уг гэрээнд тусгагдсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тэнэгтэх юмаа
Юун мэргэжлийн хөлбөмбөгчин бэ, Гантөмөр өө. Ганбаатар гэдэг боловсрол муутай юм МУ-ын Ерөнхийлөгчийн нэр барьж их ч тэнэг юм хийх юмаа. Эхлээд хэдэн залуу дасгалжуулагчийг Европ явуулж 10 жил сурга.
2016/02/28 103.17.108.42