8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх сонгуульд монголчууд бид хэдийг зарах вэ?

2016-02-28 13:00:00

Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг зарлахаар бэлтгэж байна. Хуульд заасан эцсийн хугацаа нь ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 29-нд эцэслэх боловч өнөөдөр  эцсийн байдлаар зарлахаар тов тараагаад байгаа юм.

Сануулахад, 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож өгч байжээ.

Товчхондоо, Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлынхаа зардлыг үүнээс хэтрүүлж болохгүй гэсэн үг юм. Нам, эвслүүд дээрх хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаа, сонгогчидтой хийх уулзалт, шуудан холбоо, бичиг хэрэг, томилолт, тээвэр, шатахуун, цалин хөлс, урамшуулал зэрэгт зарцуулахаар хуульчилсан. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment