УИХ-ын Тамгын газар өнгөрсөн 2018 онд УИХ-аас хийж хэрэгжүүлсэн 10 онцлох ажлыг нэрлэжээ. Ингэхдээ УИХ 2018 онд төрийн болон төсөвт байгууллагуудад сахилга хариуцлагыг сайжруулах, төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглүүлэх, банк, санхүүгийн салбарын тогтолцоог шинэчлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үндсэн зорилтоо хэрэгжүүлж ажилласан гэж дүгнэсэн байна.