8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлчүүд анх удаа Гэр бүлийн өдрөө хамтдаа тэмдэглэнэ

2016-02-28 11:49:00

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаргийг "Нийслэлийн гэр бүлийн өдөр" болгон зарласан. Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны  өдрийн  хурлаар 08 дугаар тогтоолоор   “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдан гарсан юм. Ингэснээр 2016 оны хоёрдугаар сарын 28-ны ням гарагт  буюу өнөөдөр нийслэлчүүд анх удаа Гэр бүлийн өдрөө хамтдаа тэмдэглэнэ. Цаашдаа сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт нийслэлчүүд Гэр бүлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болно. Ийнхүү гэр бүлийн тухай ойлголт, үнэ цэнэ нийгэмд бэхжинэ гэж үзжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдан гарсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд "Би гэр бүлдээ хайртай" үйл ажиллагаа, Хөгжлийн харандаа экспо, Сэтгэлийн үндэс тус хөдөлгөөн, Хайрын гар awards гэх мэт хүүхэд, гэр бүлийн хөгжилд чиглэсэн найман төсөл 2016 онд багтан хийгдэх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Za Ene ger Buliin udur chin nuguu Muuniihenii gajuudal bish biz. Mongolchuud hezeel iim udurtei bailaa. Demii ym bitgii zohio good arhi dalt bii bolgood bai Nasanbayar guai
2016/02/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment