8o
Улаанбаатар хот
mobile menu

Богдын ордон музейг сэргээжээ

2016-02-28 10:50:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Богд Хааны Хайстайн лавиран буюу Хүрэн ордонг сэргээн засварлаж дуусчээ. “Икэл” сангийн хамгаалалтад байсан эх уг түүхэн байгууламж сүүлийн жилүүдэд орхигдож мартагдан сүйдэхэд ойрхон болоод байсан.Тухайн үеийн ССАЖЯам уг ордонг Богд хааны ордон музейд шилжүүлж сэргээн засварлан музейн зориулалтаар ашиглах хүсэлт 2013 онд НИТХ-д тавьж байлаа. Харин нурах шахсан ордон музейг засан сэргээх ажил амжилттай хэрэгжин өдгөө ийм болгожээ.

Монголын сүүлчийн эзэн хаан YIIIБогд Жавзундамба хутагт нь Шаравпэлжээлин буюу Ногоон ордон, Гунгаадэжэдлин сүм буюу Цагаан ордон, Дэчингалав буюу Шар ордон, Хайстайн Лавиран буюу Хүрэн гэдэг дөрвөн ордонтой байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment